
Монгол улс "Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга"-д нэгэн орохоор болжээ. Энэхүү санаачилгад 26 орон нэгдэхээ зарласан байна. Хамгийн сүүлд Итали улс нэгдэн орохоо зарлаад байгаа юм. Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгыг анх 2002 онд Йохансбургт болсон Тогтвортой хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан байна.
Санаачлагад нэгдэн орсноор компаниудын төлсөн төлбөр, Засгийн газрын хүлээн авсан орлогыг ил болгож, нягтлан мэдээлж, тайланг аудитаар хянах, хэвлүүлэх, хэлэлцүүлэг хийх аж. Мөн байгалийн нөөц баялаг ихтэй улс орнууд засаглалаа сайжруулахад чиглэсэн байна.
Ц.Болор