Өнгөрсөн лхагва гарагт Болгар улсын далайн эргийн Бургас хотын олон
улсын нисэх буудалд террорист халдлага гарч, онгоцны буудлын ойролцоох
Израилийн жуулчдын сууж явсан автобусыг дэлбэлж, зургаан хүн газар
дээрээ нас барсан талаар мэдээлсэн.

Өнгөрсөн лхагва гарагт Болгар улсын далайн эргийн Бургас хотын олон улсын нисэх буудалд террорист халдлага гарч, онгоцны буудлын ойролцоох Израилийн жуулчдын сууж явсан автобусыг дэлбэлж, зургаан хүн газар дээрээ нас барсан талаар мэдээлсэн.
Уг террорист халдлагыг Монгол Улсын Гадаад харилцааны яам эрс буруушааж, энэ балмад үйлдлийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэв.
Монгол Улс олон улсын террорист аливаа үйлдлийг үл тэвчин эсэргүүцэн тэмцэж ирсэн бөгөөд цаашид ч энэ байр сууриа тууштай баримтлах болно гэв.
Б.Чимэг