УИХ-д цөөнх болсон МАН-ын бүлгийнхэн УИХ-ын даргыг сонгохдоо зөвшилцсөнгүй гэж өчигдөр чуулганд суугаагүй.

УИХ-д цөөнх болсон МАН-ын бүлгийнхэн УИХ-ын даргыг сонгохдоо зөвшилцсөнгүй гэж өчигдөр чуулганд суугаагүй. АН-ын зүгээс МАН-д албан бичиг өгөхөд хангалттай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Гэсэн ч МАН-ынхан энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэх шаардалгатай гэж УИХ-ын чуулганыг гацаасан юм. Тэгвэл өчигдөр орой парламентад суудалтай нам, эвслүүд энэ асуудлаар хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулсэн байна. Ажлын хэсгийнхэн УИХ-ын дарга сонгох талаар ярилцаж эхэлсэн ч тохиролцоонд хүрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Б.Баяр