Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар түр зуурын ширүүн бороо орсны улмаас голууд үерлэж иргэд усанд осолдох тохиолдол олон гарсан.

Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар түр зуурын ширүүн бороо орсны улмаас голууд үерлэж иргэд усанд осолдох тохиолдол олон гарсан. Цаашид ч нутгийн ихэнх хэсгээр бо¬роо орох төлөвтэй байгаа аж. Энэ сарын 19-нд Ерөө, Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшинг таван см орчмоор даван хүчтэй үерлэж байна. Түүнчлэн Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшинг давсан хэвээр байна. Тиймээс гол дагуу нутаглаж байгаа ард иргэд, аялал зугаалгаар явж буй хүмүүс үер усны аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас анхааруулсаар байгаа. Мөн Нийслэлийн онцгой байдлын газраас Туул голын дагуу завьтай эргүүл гарган ажиллаж байгаа аж.
Б.Золбоо