
Энэ үеэр олимпийн бэлтгэл сургуулилт хэрхэн хангагдсан тухай дасгалжуулагчаас мэдээлэл авч, өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн амжилттай оролцохыг хүсэн ерөөв.
Манай тамирчид 100м мэлхий сэлэлтийн төрөлд оролцох Г.Оюунгэрэл энэ сарын 29-нд, 100м өврөөр даллах төрөлд оролцох А.Тамир энэ сарын 31-нд уралдах юм. А.Тамирын хувьд өмнө “Афин-2004” зуны олимпийн ХХVIII наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд түүний хувьд хоёр дахь олимпдоо хүч үзэх гэж байгаа юм.
Б.Золбоо