Гучин гурван гэрлийн жилийн зайд Арслангийн одны ордонд дэлхийгээс арай жижиг хэмжээний од олдсон байна.
Хамгийн сүүлд энэ сарын 15-ний байдлаар эрдэмтэд нарны системээс гадна нийт 777 од илрүүлсэн бөгөөд үүний ихэнх нь Бархасбадь гаригаас том хэмжээтэй юм. Дөнгөж 5200 миль буюу 8 368.5888 км-ын зайд орших энэхүү гариг нь дэлхийн гуравны хоёртой тэнцэх хэмжээтэй. Шинэхэн нээгдсэн гаригийг одоохондоо “UCF-1.01” хэмээн нэрлэж байгаа ба НАСА-гийн “Шпицер” сансрын дурангаар олсон байна. UCF-1.01 гариг нь тийм ч таатай газар биш бололтой. Учир нь манай гариг нарнаас 93 сая милийн зайтай байдаг бол энэ гариг 1,6 сая миль зайтай гэнэ. Тиймээс гариг дээрх температур +530o C-ээс илүү гардаг байна. Иймд агаар мандал байсан ч хэт халуунаас болж устсан байх хэмээн судлаачид үзэж байгаа аж.

Э.Мөнх
Сэтгэгдэл (1)