Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн урилгаар АНУ-ын Делавэр мужийн Уилмингтон хотын хүүхдийн гэмтэл согог, мэс заслын эмч доктор Фримэн Миллер энэ сарын 18-нд Монголд иржээ.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн урилгаар АНУ-ын Делавэр мужийн Уилмингтон хотын хүүхдийн гэмтэл согог, мэс заслын эмч доктор Фримэн Миллер энэ сарын 18-нд Монголд иржээ. Тэрбээр ГССҮТ-ийн хүүхдийн тархины саажилтаас үүссэн согогийг эмчлэх мэс заслын эмчилгээний талаар хүүхдийн эмч нарт сургалт зохион байгуулж байгаа аж. Мөн тархины саажилттай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж, оношилж байна. Энэ сарын 25 хүртэл үнэ төлбөргүй үзэх юм байна.
Б.Золбоо