Өнөөдөр Төрийн ордонд Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны 40 дүгээр хурал болно

Өнөөдөр Төрийн ордонд Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны 40 дүгээр хурал болно. 200 гаруй гишүүдтэй тус зөвлөлөөр өнөөдөр УИХ-ын чуулган болон бүлгүүдэд үүссэн гацаа, хамтарсан Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн хурлаар Ардчилсан нам Засгийн газар байгуулахдаа "Шударга ёс" эвсэлтэй хамтарч болно гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газарт бие даагч гишүүд орох нь нээлттэй гэж хэлэлцсэн юм.
АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал өнөөдөр 17 цагт болохоор товлогдоод байна.
Т.Гэрэл