
Найруулагч Н.Наранбаатар хэдийнэ жүжгийн гол дүрүүдээ сонгосон бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд УДЭТ-ын уран бүтээлчид зуны амралтаа дуусган ажилдаа орох үед тэдний нэрсийг зарлахаар болжээ. 31 жилийн дараа Монголын драмын тайзнаа дахин амилж буй тус жүжгийн Гамлетын дүрд хэн тоглох нь үзэгчдийн хувьд одоохондоо нууц байна.
Ц.Болор