
Дэлхийн улаан буудайн үр, эрдэнэ шишийн хамгийн том эх үүсвэрт тооцогддог АНУ-ын үр тарианы гол бүс нутагт дахин нэг сарын турш бороо хур багатай, халуун үргэлжилсээр байх болно гэж цаг уурчид мэдээлж байна. Ерөнхийлөгч Барак Обама ХАА-н яамны сайд Том Вилсэктэй уулзаж, нөхцөл байдлыг хэлэлцжээ. Мөн Дэлхийн банкныхан АНУ-д ургац хураалт буурсан нь дэлхийн хүнсний нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийж байна. Өнгөрсөн зургадугаар сараас хойш хэт халуун үргэлжилж, одоогийн байдлаар АНУ-ын газар нутгийн 60 гаруй хувьд нь ган гачиг нүүрлээд байгаа юм. Дийлэнх нутагт агаарын хэм 38 цельсээс дээш, бороо хур багатай байгаа ажээ.
Ц.Болор