Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хил дээр гарсан зөрчлийн
мэдээг Гаалийн ерөнхий газраас нэгтгэн гаргажээ. Сэлэнгэ, Замын-Үүд,
Баян-Өлгий, Ховд, Сүхбаатар, Дорнодын боомтоор энэ хугацаанд 33 нэр
төрлийн бараа бүтээгдэхүүнийг хууль бу саар хил нэвтрүүлэхийг завдсаныг
гаальчид илрүүлэн, 5.4 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хил дээр гарсан зөрчлийн мэдээг Гаалийн ерөнхий газраас нэгтгэн гаргажээ. Сэлэнгэ, Замын-Үүд, Баян-Өлгий, Ховд, Сүхбаатар, Дорнодын боомтоор энэ хугацаанд 33 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хууль бу саар хил нэвтрүүлэхийг завдсаныг гаальчид илрүүлэн, 5.4 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Харин Улаанбаатар, Замын-Үүд, Буянт-Ухаа дахь боомтын гаалийн ажилтнууд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон арван нэр төрлийн эд зүйлийг илрүүлж, хууль хя налтын байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Үүнд 5.6 мм-ийн бууны сум 84775, 30.06 мм-ийн бууны сум 120, 30.30 мм-ийн бууны сум 100 ширхэг, “Ремингтон 700” ангийн буу хоёр, “Марлин 336” ангийн буу нэг, судар бичиг 128, баавгайн савар хоёр, “Са важе 64” ангийн буу нэг, хятад янжуур 246 блок зэрэг байжээ.
Ц.Болор