
46 настай Педро Гусман, 50 настай Мария Марта Ласо нарыг тагнуулчид Майамид саатуулжээ. Тэд уг зургийг 740 мянган ам.доллараар худалдахаар зэхэж байсан гэнэ. Зургийг зарах гэж байсан этгээддүүд бүтээлийг хулгайлсан нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй байна. А.Матисс энэ зургаа 1925 онд зурсан бөгөөд Каракасын орчин үеийн урлагийн музейд хадгалж байсныг Нью-Йоркийн “Мальборо” галерей 1981 онд хагас сая ам.доллараар худалдан авсан аж. 2003 онд мэргэжилтнүүд зургийг шинжилж үзээд галерей хуурам зураг өлгөснийг тогтоосон байна. Хэзээ, ямар аргаар хулгайчид жинхэнэ эхийг хуурамч зургаар сольсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.
Ц.Болор