АНУ-ын Бостон дахь Харвардын ангаах ухааны сургуулийн эрдэмтэд
тослоггүйжүүлсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг эмэгтэйчүүд цөцгий ихтэй
сүү, сүүн бүтээгдэхүүн ялангуяа ийм төрлийн мөхөөлдөс, зайрмаг иддэг
бүсгүйчүүдээс хоёр дахин их үргүйдэлд өртдөг болохыг тогтоожээ

Саяхан АНУ-ын Бостон дахь Харвардын ангаах ухааны сургуулийн эрдэмтэд тослоггүйжүүлсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг эмэгтэйчүүд цөцгий ихтэй сүү, сүүн бүтээгдэхүүн ялангуяа ийм төрлийн мөхөөлдөс, зайрмаг иддэг бүсгүйчүүдээс хоёр дахин их үргүйдэлд өртдөг болохыг тогтоожээ.
Түүнчлэн дээрх эрдэмтэд мөхөөлдөс хийгээд үр тогтолтын хооронд шууд хамаарал буйг тогтоосон байна. Өөрөө хэлбэл цөцгий тослог ихтэй мөхөөлдөс их иддэг эмэгтэй эх болох магадлал өндөр байдаг гэнэ. Энэхүү хамаарлыг тэд эдгээр бүтээгдэхүүн нь дааврын найрлагыг үр тогтоход таатай болгон өөрчлөхөд нөлөөлдөг хэмээн тайлбарлажээ. Ер нь бол байнга ийм тослог, цөцгийтэй мөхөөлдөс идэх нь зохистой бус гэж эмч нар шүүмжилдэг.
Ц.Болор