
-Өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг, ажилсаг, цэвэрч нямбай эмэгтэйн уруулын будгийнх нь үзүүр мохсон байдаг. Харамсалтай нь ийм эмэгтэй хошин шог яриа ойлгохдоо тааруу.
-Тогтворгүй зантай, өөртөө итгэлгүй, санал бодлоо бусадтай хуваалцдаггүй эмэгтэйн уруулын будаг нь үзүүр ч үгүй, хэлбэр галбиргүй байдаг.
-Их зантай, бусдын санаа бодлыг үл ойшоодог эмэгтэйн уруулын будаг нь хурц үзүүрлэсэн харандааны үзүүр шиг л байдаг.
-Өөдрөг үзэлтэй, байнга баяр баясгалантай, шулуун шударга зантай эмэгтэйн уруулын будаг бага зэрэг мохсон байдаг. Гэвч ийм эмэгтэй гэрийн ажилд тааруу.
-Овсгоотой боловч, тэр бүрий тооцоотой байж чаддаггүй эмэгтэйн уруулын будаг нь үзүүргvй, харин ташуу хэлбэртэй байдаг. Ийм эмэгтэй их зөгнөлч бөгөөд дотны найзуудаа уучилж чаддагаас гадна эрчүүдээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай.
- Харин уруулын будаг нь шовх хэлбэртэй байвал, та өөрийгөө азтайд тооцож болно. Ийм эмэгтэй төлөв даруу, сайхан ааш зантай, амьдрал нь баяр баясгалангаар дүүрэн.
-Хэрэв найз бүсгүй тань уруулаа огт буддаггүй бол та гутрах хэрэггүй. Эмэгтэй хүний дотоод сэтгэл хэзээ ч тайлагдашгүй нууцлаг оньс.
Ц.Болор