Монголчууд хамгийн сүүлд 6000 бөхийн барилдааныг Гиннесийн номд бүртгүүлсэн.

Монголчууд хамгийн сүүлд 6000 бөхийн барилдааныг Гиннесийн номд бүртгүүлсэн. Тэгвэл “Алтан говийн тэмээн сүрэг” төрийн бус байгууллага 10 мянган тэмээн сүргийн цувааг Гиннесийн номд бүртгүүлэхээр бэлдэж эхэлжээ. Тэд “Түүхийг хамтдаа бүтээцгээе” уриан дор болох 10 мянган тэмээн цувааны аяныг ирэх есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Одоогоор Гиннесийн амжилтанд бүртгүүлэх хүсэлт болон холбогдох бичиг баримтаа явуулаад байгаа гэнэ. Цонжинболдог цогцолборт болох энэ арга хэмжээнд 10 мянга гаруй жуулчин оролцоно гэж тооцоолжээ.
Энэ аяныг "CNN", "BBC", "National geographic", "Discovery" зэрэг дэлхийд алдартай мэдээллийн сувгууд сурвалжлах аж.