Орчин тойрны хүмүүстэйгээ эелдэг харьцааг үүсгэхийг хүсдэггүй хэн байх билээ. Та хүссэн хүндээ таатай мэдрэмж төрүүлэхийг хүсдэг биз дээ? Тэгвэл дараах зөвлөгөө танд амархан хүмүүст таалагдах аргуудаас танилцуулна.

Орчин тойрны хүмүүстэйгээ эелдэг харьцааг үүсгэхийг хүсдэггүй хэн байх билээ. Та хүссэн хүндээ таатай мэдрэмж төрүүлэхийг хүсдэг биз дээ? Тэгвэл дараах зөвлөгөө танд амархан хүмүүст таалагдах аргуудаас танилцуулна.
1. Инээмсэглэл
Инээмсэглэл бол жинхэнэ ид шид. Таны инээмсэглэл харилцаж буй хүнтэй үүсгэх харилцаа ямар байхыг тодорхойлох голлох хүчин зүйл болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс хүртэл судлаад баталчихсан байдаг байна. Тэр ч бүү хэл мэссэнжэрт харилцах үеэр инээмсэглэл буюу илгээх нь хүртэл асар их нөлөө үзүүлдэг гэнэ шүү.
2. Аливаа зүйлд амархан таларх, баярла, гайх, сонирх.
Хүмүүсийн ярьж буй зүйлд ихээр анхаарал хандуул. Тэгээд тохирох хариу урвал үзүүл. Сонирхолтой зүйл ярьж байвал тухайн зүйлийг нь ихээр сонирх. Ер нь л бол тэр хүний хийж ярьж буй зүйлийг нь хүндэтгэж үзэх хэрэгтэй.
Хүмүүсийн ярьж буй зүйлд ихээр анхаарал хандуул. Тэгээд тохирох хариу урвал үзүүл. Сонирхолтой зүйл ярьж байвал тухайн зүйлийг нь ихээр сонирх. Ер нь л бол тэр хүний хийж ярьж буй зүйлийг нь хүндэтгэж үзэх хэрэгтэй.
3. Нөхөрсөг, эелдэг, нээлттэй бай.
Биеийн хөдөлгөөн бидний хэл яриа болдог гэхэд буруудах зүйл үгүй. Таныг юм ярьж байхад харилцаж буй хүн өөр тийш харах, утсаа оролдох, цагаа байн байн харах үед танд ямар мэдрэмж төрдөг вэ? Мэдээж таатай биш. Та дахиж тухайн хүнтэй харилцахыг ч хүсэхгүй биздээ. Ер нь та өөр дээрээ жишээ аваад үзвэл илүү их ойлгох байх. Тиймээс ярилцаж буй хүнийхээ өөдөөс хар, ярьж байхад нь цагаа харах, өөр тийш анхаарал хандуулахаас сэргийлээрэй.
4. Хэлж буй зүйлдээ анхаар.
Та ярилцаж буй хүндээ хэн нэгний талаар муу муухайг ярих, муулах, хов зөөх нь эргээд таныг өөрийг нь өөр газар очоод хэн нэгэнд муулна гэж ойлгоно. Тэгэхээр тэр танаас шууд л зугтах болно. Тиймээс хүмүүсийн талаар сөрөг зүйлс ярилгүй байнга өөдрөг зүйлсийг ярь. Угаасаа хүмүүс өөдрөг хүмүүстэй харилцах дуртай байдаг.
5. Хөгжилтэй бай.
Хөгжилтэй зүйлс ярьж инээ. Энэ нь хүмүүсийг танд ойртоход амар болгоно. Сүрхий чухал царайтай хүнтэй яриа өрнүүлхээс хүмүүс эмээдэг. Ер нь бол нэг их ойртохыг хүсэхгүй дээ.
6. Эрч хүчтэй бай.
Аливаа зүйлд эрч хүчтэй, идэвхтэй бай. Бусдын тавьсан санал болгонд эерэг хариулт өгөхийг хичээ.
7. Өөрийг нь таалагдаж байгааг нь ойлгуул.
Тухайн хүнийг өөрт тань таалагдаж байгааг хэлж ойлгуул. Учир нь бид өөрсдийгөө хэн нэгэнд таалагддагийг мэдэх үеэдээ илүү тайван, өөртөө итгэлтэй болдог шүү дээ. Яг түүнтэй адилаар тухайн хүнээ илүү тайван, итгэлтэй болгохыг хүсвэл өөрт нь танд таалагдаж байгааг нь хэлж ойлгуул. Ингэсний дараа тухайн хүний хандлага шар өөл болж байгааг олж харна гэдгийг би амлаж байна.
8. Анхны сэтгэгдлийг ашигла.
Анхны сэтгэгдэл чухал байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Анх хэн нэгэнд сайхан сэтгэл төрүүлж чадвал тухайн хүн нь дараа дараагийн удаа тухайн хүнээсээ сайхан зүйлсийг л олж харахыг хичээдэг болчихдог гэнэ. Тиймээс анх уулзаж буй хүмүүстээ аль болох сайхан сэтгэгдэл төрүүлээрэй.