
Реппер B.A.T өнгөрсөн жилээс эхлэн "Big Fish" буюу “Том загас” хэмээх киног найруулан тун ч завгүй яваа юм. “Dash Films”-ийн бүтээж буй уг киноны гол дүрийг дуучин Б.Амархүү бүтээсэн байна. Киноны үйл явдал цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар өрнөх аж. Мөн кинонд реппер Rokit Bay, Gee нар тогложээ. Хайр дурлал, романтик, адал явдалт уг кино ирэх наймдугаар сарын 21-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.
Энэ кино нь реппер B.A.T-гын анхны бүтээл биш бөгөөд тэрбээр 2010 онд “Аз ойрхон” бүтээлээрээ кино ертөнцөд хөл тавьсан нь үзэгчдээс магтаал чамгүй хүртсэн билээ.
Ц.Болор