
Хятадын эрх баригчид бат¬лан хамгаалах салбартаа түлхүү анхаарч, санхүүжил¬тээ нэмэгдүүлсээр байна. Он гарсаар тус салбарын зардал 104 тэрбум ам.долларт хүрсэн талаар "ICD Research" компани мэдээлжээ. Мөн уг зардлаа цааш өсгөн, 174.9 тэрбум ам.доллар болгох гэнэ. Дээрх мөнгөөр гадаадаас зэвсэг худалдан авах, техникээ шинэчлэх, шинэ зэвсэг бүтээх зэрэг ажлыг эрчимтэй явуулсаар байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сард ХКН-ын Төв Хорооны гишүүн Ли Жаосин мэдэгдэл хийсэн байдаг.
Тэрбээр Хятад улс нь жил бүр цэргийн зардлаа 11.2 хувиар өсгөх болсон талаар албан ёсоор мэдээлж байжээ.
Ц.Болор