Энэ жил олимпийн наадамд анх удаа өөрийн улс орны биш, Олимпийн наадмын нэрийн өмнөөс нэгэн тамирчин оролцохоор болоод байна.

Энэ жил олимпийн наадамд анх удаа өөрийн улс орны биш, Олимпийн наадмын нэрийн өмнөөс нэгэн тамирчин оролцохоор болоод байна. Хөнгөн атлетикийн тамирчин Гуор Мариал нь өөрийн төрөлх нутаг Өмнөд Судан болон цагаачлан амьдарч буй АНУ-ын өмнөөс оролцох боломжгүй болсон тул Олон улсын олимпийн хороонд хүсэлт гаргажээ.
Гуор Марио нь АНУ-д 11 жил гаруй хугацаанд амьдарчээ. Тэрбээр АНУ-ын иргэн болох бүх нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд одоо зөвхөн паспортоо авах л дутуу байгаа аж. Тиймээс тэрбээр Өмнөд Судан, АНУ-ын аль алиных нь өмнөөс оролцох боломжгүй болсон юм байна. Түүний хүсэлтийг олимпийн хороо хүлээж авсан тул Гуор Мариал нь энэ удаагийн наадамд Олимпийн далбааг барин оролцохоор болжээ.