Төрийн ордонд Ардчилсан намын ҮЗХ-ны хурал эхэлж байна. Энэ хуралд тус хорооны 200 гаруй гишүүнээс 150 нь оролцож байгаа юм.

Төрийн ордонд Ардчилсан намын ҮЗХ-ны хурал эхэлж байна. Энэ хуралд тус хорооны 200 гаруй гишүүнээс 150 нь оролцож байгаа юм. Өнөөдөр шинэ Засгийн газар болон УИХ-д үүсээд байгаа гацаанаас хэрхэн гарах талаар хэлэлцэх аж. Мөн өмнөх ҮЗХ-ны хурлаар УИХ дахь АН-ын бүлэгт Засгийн газар байгуулах талаар өгсөн үүргийг хэрхэн биелүүлсэн, цаашид ямар арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх аж.
Энэ хурлаас хамгийн их хүлээлт үүсгэж байгаа нь АН-ын ерөнхий нарийн бичгийг томилох асуудал юм.