
Сирийн Аюулгүйн албаны дарга, генерал Хишам Ихтияр нас баржээ. Тэрээр энэ сарын 18-нд авсан хүнд шархны улмаас эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан байна. Сирийн телевизийн албан ёсны мэдээгээр өнөө өглөө ийнхүү мэдээллээ. Генерал Ихтияр нь Ассадын итгэлт хүмүүсийн нэг байсан бөгөөд сөрөг тагнуул, зохион байгуулалттай гэмт хэрэг болон улс төрийн тэрслүү үзэлтэй тэмцэх ажлыг удирдаж байасан билээ. Тэрээр харгис, хатуугаараа алдартай хүн байжээ.
Долдугаар сарын 18-нд болсон дэлбэрэлтээр Сиринй засгийн газрын хэд хэдэн гишүүд, томоохон албан тушаалтнууд мөн амь үрэгдсэн гэсэн мэдээ бий.