Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. 200 метр авто замд шинэчлэлийн зэрэгцээ холбоо, цахилгааны шугамын шинэчлэл, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг гүйцэтгэсэн байна. Харин цаашид Их тойруу, Ногоон нуурын гудамж хүрэх авто замыг хэсэгчлэн хааж засвар шинэчлэлийн ажлыг "Наранбулаг-Хан" ХХК гүйцэтгэх юм. Өнөөдрийн байдлаар Сансарын тунелийн уулзвар, Баруун дөрвөн замын зүүн уулзварт засварын ажил явагдаж байгаа бөгөөд Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн өмнөх замыг мөн нээгээд байна.
Б.Золбоо