Өнөөдөр 11 цагт УИХ-ын чуулган хуралдахаар товлогдсон ч цагтаа эхлэх эсэх нь эргэлзээтэй байна.

Өнөөдөр 11 цагт УИХ-ын чуулган хуралдахаар товлогдсон ч цагтаа эхлэх эсэх нь эргэлзээтэй байна. Өчигдөр орой АН-ын ҮЗХ-ны гишүүд хуралдаж МАН-ынхан ирэхгүй байсан ч чуулганыг хуралдуулж, УИХ ажлаа эхлэх ёстой гэж үзсэн юм. АН-ын өмнөх ҮЗХ-ны хурлаар УИХ-ын гишүүн З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналтайгаар дэмжсэн.
Харин МАН-ынхан УИХ-ын даргыг сонгохдоо заавал зөвшилцөх ёстой байсан гэсэн байр сууриа өөрчлөөгүй байна. Тиймээс УИХ-ын чуулган өнөөдөр цагтаа эхлэх эсэх нь тодорхойгүй байна.