
Олимпийн наадам гурав хоногийн дараа эхлэх гэж байна. Харин Олимпод аварга болсон тамирчнаа хэрхэн урамшуулах болсон талаар улс бүр мэдээлэл хийсэн билээ. Кыргыз улсын хувьд алт 200, мөнгө 150, хүрэл медаль 100 ам.долларын урамшуулалтай аж. Энэ талаар Кыргызын ерөнхийлөгч Алмазбек Атамбаева мэдэгджээ. Тус улс “Лондон-2012”-т 14 тамирчингаа найман спортын төрөлд оролцуулж байгаа юм.
Ц.Болор