Францын үндэсний лигийн тамирчин, дэлхийн хөл бөмбөгийн холбооны элч
1998 оны дэлхийн аварга Кристиан Карамбэ Монголд ирэх сарын 30-нд ирэх
гэж байна.

Францын үндэсний лигийн тамирчин, дэлхийн хөл бөмбөгийн холбооны элч 1998 оны дэлхийн аварга Кристиан Карамбэ Монголд ирэх сарын 30-нд ирэх гэж байна. Тэрээр “Rostaing Mongolia Trophy 2012” олон улсын адал явдалт буухиа тэмцээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцох юм байна. Тус тэмцээн наймдугаар сарын 31-нд болох аж. Тэрээр мөн загварын шоунд оролцох юм байна. “Rostaing Mongolia Trophy 2012” олон улсын адал явдалт буухиа тэмцээний тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр Монгол ньюс компанийн байранд 11:00 цагаас болох юм.
Ц.Болор