"Алтаргана"-д манай улсаас 600 гаруй төлөөлөгч оролцлоо

Хоёр жилд нэг удаа зохиогддог “Алтаргана” буриад үндэстний урлагийн их наадам гурван өдрийн турш ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриадад болж өндөрлөлөө. Тус наадамд манай улсаас 600 гаруй төлөөлөгч оролцсон юм. “Алтаргана” наадмыг анх 1994 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд анх буриад дууны уралдаан гэж нэрлэж байжээ. Харин одоо Буриадын урлаг, уламжлалт зан заншлын баяр болж өргөжсөн байна.
Д.Ундрах 24tsag.mn