Олимп эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа билээ. Олимпийн эхний өдрүүдэд
зодоглох жүдо бөхийн хөнгөн жингийн тамирчдыг Үндэсний шигшээ багийн
ахлах дасгалжуулагч О.Балжинням удирдан өнөөдөр Лондон хотыг зорих гэж
байна.

Олимп эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа билээ. Олимпийн эхний өдрүүдэд зодоглох жүдо бөхийн хөнгөн жингийн тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням удирдан өнөөдөр Лондон хотыг зорих гэж байна.
Манай улсаас эрэгтэй 60 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, эрэгтэй 66 кг-ийн жинд Х.Цагаанбаатар, эрэгтэй 73 кг жинд С.Ням-Очир, эрэгтэй 100 кг-ийн жинд Н.Түвшинбаяр нар “Лондон-2012” олимпид барилдах бол эмэгтэй 48 кг-ийн жинд М.Уранцэцэг, эмэгтэй 52 кг-ийн жинд М.Бундмаа, эмэгтэй 57 кг-ийн жинд Д.Сумъяа, эмэгтэй 78 кг-ийн жинд Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд нар зодоглоно.
Ц.Болор