Францын экс-ерөнхийлөгчийн хүү Пьерре Саркози муугүй DJ аж. Моисей
нэрээр олон улсад танигдсан тэрбээр саяхан Элисейн талбайд тоглолт
хийхэд олон хүн цугласан аж.

Францын экс-ерөнхийлөгч Николе Саркозигийн хүү Пьерре Саркози муугүй DJ аж. Моисей нэрээр олон улсад танигдсан тэрбээр саяхан Элисейн талбайд тоглолт хийхэд олон хүн цуглажээ. Пьерре Саркози Сан Паулу, Киев зэрэг томоохон хотуудад тоглож байсан ч эх орондоо анх удаа тоглолтоо хийсэн нь энэ байлаа. Учир нь загвар өмсөгч, дуучин Карла Брунитэй гэрлэсэн аавыгаа ерөнхийлөгч байх үед тэрбээр Францад тоглолт хийж, нэр төр хөөцөлдөхийг хүсээгүй гэнэ. Пьерре “Намайг ерөнхийлөгчийн хүү гэдгээр биш, юу хийж чаддагаар минь хүмүүс үнэлээсэй гэж би боддог” гэжээ. 26 настай Пьерре хөгжим тоглохоос гадна загварын ертөнцөд хүчээ сорихоор шийджээ. Тэрбээр “Yves Saint Laurent”, “Lanvin”, “Jil Sander”, “Dolce and Gabbana” болон “Gucci” зэрэг брэндийн сурталчилгаанд зургаа авахуулж байгаа гэнэ.
Ц.Болор