Туркууд Баян-Өлгийд хоёр эмнэлэг барина

Эрүүл мэндийн яам БНТУ-ын Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах гэрээний дагуу холбогдох албаны хүмүүс энэ сарын 19-нд уулзалт хийжээ. Энэ үеэр Туркийн тал Баян-Өлгий аймгийн Толбо сум болон аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгааг харгалзан үзэж шинэ байр барьж өгөхөөр тохиролцсон байна. Түүнчлэн, эмнэлгийн ерөнхий мэргэжлийн чиглэлээр эхний ээлжинд 20 эмчийг Турк улсад сургалтанд хамруулах талаар санал солилцсон аж.
Д.Ундрах 24tsag.mn