“Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгомол бөхийн тэмцээний 55 кг-ийн
жинд ОХУ-аас Халимаг улсын иргэн Мингиян Семенов зодоглох болжээ.

“Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгомол бөхийн тэмцээний 55 кг-ийн жинд ОХУ-аас Халимаг улсын иргэн Мингиян Семенов зодоглох болжээ. Тэрбээр ярихдаа “Би Зуны олимпийн наадамд оролцох халимагийн анхны бөх болж байгаадаа баяртай байна. Тавиад жилийн өмнө манай нутгийн Тул Балдашинов гэдэг бөх олимпийн наадамд оролцохоор бэлтгэл сургуулилт хийж байсан боловч сүүлийн мөчид түүнийг хассан байдаг. Тийм учраас би зуны олимпийн наадамд оролцох гэж байгаа нь Халимагийн бөхийн спортын түүхэнд том үйл явдал болж байна.” гэж онцлон хэлжээ. 2011 онд дасгалжуулагч Михаил Гамзиний хүсэлтээр Красноярск хотод шилжин сууршиж энэ онд Саранск хотод болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж олимпийн наадамд оролцох болжээ. М.Семёнов олимпийн наадмын үеэр сонгомол болон чөлөөт бөхийн багаа дэмжиж нэг нутгийн бүсгүйчүүд болох Людмила Боднева, Алина Макаренко хоёр өрсөлдөх гандбол, уран сайхны гимнастикийн тэмцээнийг үзэхээр төлөвлөсөн байна.
Ц.Болор