
Энэхүү дөрвөн тахыг БНЧУ-аас улсаас Монгол Улсад суугаа Элчин сай дын яам, Чехийн Хөгжлийн агентлаг бүх зардлыг гаргаж, тусгай зориулалтын онгоцоор тээвэрлэж авчирсан байна. Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Булган суманд онгоцоор хүрэгсэн аж. Нэг тахь ойролцоогоор 500 орчим кг жинтэй байсан. Тахийн тоо толгойг нэмэгдүүлэх, цус сэлбэж удмыг нь сайжруулах зорилгоор Хустайн нуруу, Хомын талд ч мөн тахь нутагшуулж байгаа аж. Өнгөрсөн сард Тахь нутагшуулах төвд ӨМӨЗО-ы Шинжаан мужаас дөрвөн тахь авчирсан.
Ц.Болор