Дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн “Олимп хөгжил сан”-гийн хаалт боллоо.
Өнгөрсөн хугацаанд тус санд нийт 230 гаруй сая төгрөгийг аж ахуй нэгж,
байгууллагууд хандивласан байна.

Дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн “Олимп хөгжил сан”-гийн хаалт боллоо. Өнгөрсөн хугацаанд тус санд нийт 230 гаруй сая төгрөгийг аж ахуй нэгж, байгууллагууд хандивласан байна. Үүнээс 38 сая төгрөг нь үлдсэн бөгөөд үлдэгдэл мөнгийг тамирчдад урамшуулал хэлбэрээр олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал тамирчдад 500, дасгалжуулагч нарт 200 ам.долларын урамшуулал болгон өгөх гэнэ. “ Олимп хөгжил сан ”-д хандив өргөсөн байгууллагуудаас шилдэг 25-ыг нь шалгаруулсан бөгөөд тус шалгаруулалтыг Т.Очирхүү даргатай Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийнхэн манлайлсан байна. Тус нийгэмлэгээс “ Олимп хөгжил сан ”-д 100 сая төгрөг хандивласан байна.
Ц.Болор