“No Doubt” хамтлаг 11 жилийн дараа уран бүтээлээ толилууллаа
Гвен Стефани тэргүүтэй “No Doubt” хамтлагийнхан өчигдөр болсон “Teeh choice awards-2012” шагнал гардуулах ёслолын үеэр өөрсдийн шинэ дуу болох “Settle Down” дуугаа дуулжээ. Энэхүү уран бүтээл нь тэдний есдүгээр сард гаргах “Push and Shove” цомогт багтсан юм. “No Doubt” хамтлагийнхан 2001 онд “Rock Steady” цомгоо гаргаснаас хойш уран бүтээлээ түр хугацаанд завсарлаад байсан. Ингээд өчигдөр болсон шагнал гардуулах ёслолын үеэр Том Думонт, Адриан Янг, Тони Ашвин Канал нар ирсэн аж.
Д.Ундрах 24tsag.mn