"А Cool" бие даасан цомогоо гаргана

Дуучин “A Cool” өөрийн анхны бие даасан цомог болон тоглолтын бэлтгэлд оржээ. Шинэ цомгийн дуунууд хэдийнээ бэлэн болсон бөгөөд Герман, БНСУ-ын аль нэгэнд нь хэвлүүлэхээр болсон гэнэ. Шинэ цомогтоо багтсан “Чиний тухай” дуугаа клипжүүлж, “Цэцэгчний хүслэн” дууг шинэчлэн дуулсан гэхчилэн тэр ойрд тун завгүй байгаа аж. Түүнчлэн, түүний шинэ цомогт транс, R&B стилийн дуунууд ч багтсан гэнэ. Мөн A Cool ирэх есдүгээр сард “UB palace”-ын “Open air”-т анхны тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Д.Ундрах 24tsag.mn