“Гамлет” жүжгийн гол дүрүүдийг сонгожээ

Найруулагч нарын дунд өнгөрсөн тавдугаар сард Уиллям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг драмын театрын тайзнаа дахин амилуулахаар тендер зарлахад найруулагч Н.Наранбаатар ялсан билээ. Тэрбээр хэдийнээ жүжгийн гол дүрүүдээ сонгосон бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд УДЭТ-ын уран бүтээлчид зуны амралтаа дуусгаад ажилдаа орох үед тэдний нэрсийг зарлахаар болжээ. УДЭТ-ын тайзнаа “Гамлет” жүжгийг ирэх оны өвөл эхлүүлэх гэнэ. 31 жилийн дараа Монголын драмын тайзнаа дахин тоглогдож буй тус жүжгийн Гамлетын дүрд хэн тоглох бол гэдэг хүмүүсийн анхаарлыг татсан зүйл болоод байна.
Д.Ундрах 24tsag.mn