Хятад, Вьетнам, Тайландын амьтны наймаачид Африкаас заан, хирс зэрэг ховорд тооцогдох амьдын эд эрхтэнг ихээр наймаалах болсныг Дэлхийн байгаль хамгаалах сангаас анхааруулж байна.
Өмнөд африкийн хирс эрс цөөрсөн нь хулгайн антай холбоотой. Зүүн Азийн орнууд хирсний эврийг өндөр үнээр худалдан авч уламжлалт эмийн бүтээгдэхүүн гарган авахад ашигладаг гэнэ. Энэхүү бэлдмэл хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй аж. Түүнчлэн зааны ясан соёог гоёл чимэглэлийн зориуулалтаар ашиглах нь элбэгшжээ.
Жилийн өмнө ДБХС-аас ховор ан амьтдыг тэр дундаа заан, хирс зэрэг амьтдыг амьтны наймаанд оролцуулахыг хориглосон. Гэтэл Хятад, Вьетнам,мТайландад энэ төрлийн хулгайн ан гаарсан хэвээр байна. Ялангуяа Вьетнамын амьтны наймаачид хирс болон эрээн барын хууль бус наймаагаараа дэлхийд нэгд бичигддэг. Үүнтэй тэмцэж, ял шийтгэл өндөр тогтоосонч хулгайн ангийн хэрэг буурахгүй хэвээр байгаа юм. Тиймээс хулгайн анг багасгахын тулд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж хуулийг улам нарийвчлалтай болгох ёстой хэмээн ДБХС-ын менежэр Элизабет МакЛеллен хэллээ.
2009 онд Өмнөд Африкийн засийн газраас хирс агнахыг хориглосон ч одоо хэр энэ төрлийн хулгайн ан хил дамнан үргэлжилсээр байгаа. Өнгөрсөн 2011 онд гэхэд Өмнөд Африкт 448 ширхэг хирс агнуурын бай болсноос 262 нь нэгдүгээр сараас зурга дугаар сарын хооронд агнуулжээ. Энэ нь улирлын чанартай байгааг илэрхийлж байгаа юм. ДБХС-ынхан Вьетнамын засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна хэмээн буруушааж байна. Африкт жилд дунджаар 10 мянга орчим заан хууль бусаар буюу хулгайн анчдын гарт ордог байна. Тэдгээрийн дийлэнхи нь Хятад, Вьетнамруу гарч байгаа тухай ДБХС-аас мэдээллээ.

Э. Мөнх