Өнгөрсөн амралтын өдрөөр золгүй байдлаар 15 иргэн амиа алджээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр золгүй байдлаар 15 иргэн амиа алджээ. Тухайлбал, Завхан аймгийн Ургамал суманд “Ланд круйзер” маркийн автомашин онхолдож, дөрвөн настай Э осолдож амиа алдсан байна. Мөн тус аймгийн Аргалант багт 41 настай Н мотоциклтой онхолдож нас баржээ. Түүнчлэн тус аймгийн Баянтал сум Шилийн худаг гэх газар 66 настай Ц мотоциклтой онхолдож амиа алдсан байна.
Б.Чимэг