
Хотын шар айрагны задгай талбайтай нэгэн мухлагт зүсээ далдалсан нэг этгээд бөмбөг дэлбэлжээ. Баучи мужид өнгөрсөн долдугаар сард нэгэн амиа золиослогч сүмд бөмбөг дэлбэлж, 15 хүн амиа алдсан хэрэг мөн гарч байсан. Халдлага үйлдсэн этгээд нь 2010 онд шоронгоос суллагдсан Боко харам гэмт бүлэглэлийн гишүүн байсан аж. Албаныхны мэдээлж байгаагаар тус улсад сүүлийн үед лалын шашинтай гэмт бүлэглэлийнхний иймэрхүү балмад хэрэг ихээр гарах болсон байна. Лалын шашинт гэмт бүлэглэлийнхэн 2009 оноос хойш Нигерт иймэрхүү хэрэг үйлдэж, ойролцоогоор 1000 хүн амиа алдаад байгаа юм байна.
Э. Мөнх