
"Дэлхийн мисс 2012" наадам энэ жил Өвөр Монголын Ордос хотноо зохион байгуулагдаж байгаа. Уралдааны эхний шатны шалгуурууд эхэлж байгаа бөгөөд орон орны миссүүд өөрсдийн үзүүлбэрүүдээ аль хэдийн бэлтгэж эхэлжээ. Миссүүд дуулах бүжиглэх зэргээр өөрийн орны онцлогыг харуулсан өвөрмөц үзүүлбэр үзүүлдэг билээ.
Наадмын нээлтийн өдөр эхний шатны шалгаруулал явагдах юм. Энэ төрлийн шалгуур нь үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг. Гоо үзэсгэлэн, бие хаа төгс бүсгүйчүүдийг хооронд нь өрсөлдүүлэхэд тун ч төвөгтэй. Тиймээс энэ төрлийн шалгуурын оноо их чухалд тооцогддог юм. Түрүү жилийн авъяаслаг миссээр Хятадын мисс Биан Лиан хятад үндэсний бүжгээр түрүүлж байсан. Энэ жилийн авъяаслаг миссийг илүү гайхалтай үзүүлбэр үзүүлнэ хэмээн найдаж байгаа аж.





Э.Мөнх