8 настай хүүхэд унших чадвар суусан байх ёстой

0-5 настай хүүхдийн тархи маш хурдтай хөгждөг бөгөөд энэ нас хүний амьдралын чухал үе болох нь судалгаагаар тогтоогджээ. Хүүхдүүдийнхээ эрчимтэй хөгжлийн энэ үед нь эцэг эхчүүд дэмжээд өгвөл насан туршдаа номонд дуртай, сурч мэдэх эрмэлзэлтэй хүн болох зэрэг амьдралын томоохон өөрчлөлтийг авчирна гэж эрдэмтэд судлаачид үздэг байна. Харин таван нас хүртлээ юм ярьж сураагүй хүүхэд амьдралынхаа цаашдын хугацаанд хэл ярианы бэрхшээлтэй хүн болох магадлалтай ажээ. Түүнчлэн, найм хүрсэн хүүхэд анхан шатны унших чадвар суугаагүй байвал санаа зовоход илүүдэхгүй гэж National Institute of Mental Health байгууллагын судлаач эмч Jay Giedd бичжээ.
Д.Ундрах 24tsag.mn