
Майкл Жексоны ээж Катерина Жексонийг Калифорни дахь гэрт нь ганцааранг нь үлдээгээд гэр бүлийнхэн нь тоглолтонд оролцохоор Мексик рүү ниссэн байжээ. Харин сүүлийн хэдэн өдөр Майкл Жексоны 14 настай охин Парис Жексон эмээтэйгээ утсаар ярьж, холбоо барьж чадахгүй байгаагаа авга эгч Жанет Жексондоо хэлсэн аж. Эмээ нь өмнө нь ямар ч хэл сураггүй ийм удаан хугацаагаар алга болж байгаагүй тул тэд ихэд сандарч өчигдөр цагдаад хандсан юм.
Ребека Жексон дуучин Майкл Жексоныг нас барсын дараа хүүхдүүдийг нь харж, хандан цуг амьдарч байсан юм.
Т.Гэрэл