Он гарсаар бага насны хүүхэд жорлонд унаж амиа алдсан хэрэг гурав гарлаа.

Он гарсаар бага насны хүүхэд жорлонд унаж амиа алдсан хэрэг гурав гарлаа. Өнгөрсөн амралтын өдрөөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нэг нас нэг сартай хүү жорлонгийн нүхэнд унаж амиа алдсан байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Чимэг