Нийслэлд энэ оны долдугаар сард дуу цахилгаантай ширүүн бороо удаа дараа орж, Туул голын усны түвшин нэмэгдсэн.

Нийслэлд энэ оны долдугаар сард дуу цахилгаантай ширүүн бороо удаа дараа орж, Туул голын усны түвшин нэмэгдсэн. Үүний улмаас Хан-Уул дүүрэг Яармагийн 4,5,6,8 Нисэхийн 9,10,16 дугаар хорооны Туул голын гольдрол дагуу буусан айл өрхүүд, Зайсан, Яармагийн уулын горхины гольдрол дагуух орон сууцны барилга, айл өрхүүд үерийн аюулд өртөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймээс ард иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.
Түүнчлэн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж гарч энэ дагуу ажиллаж эхэлсэн байна.
Б.Чимэг