
Энэ онд улсын хэмжээнд 318 мянган га талбайд тариалалт хийснээс, буудай 296.2 мянган га талбайд тариалсан аж. Тариалалтын урьдчилсан дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 16.4 мянган га-гаар, төмс 4.5га , хүнсний ногоо хоёр га, малын тэжээлийн ургамал 4.1 мянган га-гаар тус тус нэмж тариалсан байна. Мөн 296 мянган га талбайд улаан буудай тариалсанаас 440 орчим мянган тонн улаан буудайг хурааж авахаар төлөвлөсөн байгаа аж.
Б.Золбоо