Манай томоохон арилжааны банкинд мөнгө угаасан Беларусын иргэн Соловьевийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасаар нэлээдгүй хугацаа өнгөрлөө.

Манай томоохон арилжааны банкинд мөнгө угаасан Беларусын иргэн Соловьевийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасаар нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Түүнийг Монголд түр оршин сууж байхдаа хэдэн тэрбумаар тоологдох рубль оруулж ирэн доллараар солиулсан хэмээн шалгаж байгаа. Мөн шалгалтаар “Голомт” банкинд мөнгө угаасан нь тогтоогдсон. Харин түүнийг саяхан батлан даалтад гарган, гадуур шалгаж байгаа юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол 15 хүртэл хорих ялаар шийтгүүлэх аж.
Б.Чимэг