
Харин өнөөдөр товлогдсон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баяраа 20 гаруй минут хоцорч очсон байна. Гэтэл түүнийг хоцорсон гэсэн үндэслэлээр тус дүүргийн шүүгч Г.Очмандах хорих захирамж гаргаж, шууд цагдан хорьжээ.
Л.Баяраа нь УИХ-ын гишүүн асан Д.Одхүүгийн УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө нэг тойрогт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, нэр дэвшигч О.Содбилэг нарын эсрэг хар пиарын төлөвлөгөө гаргасан байсныг сониндоо нийтэлсэн аж.
Б.Чимэг