Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Монгол Ардын намын дарга С.Батболд болон УИХ-ын хамгийн ахмад гишүүний хувьд УИХ-ын даргыг томилох хүртэл чуулганыг удирдах үүрэгтэй Д.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр төрийн ажлыг намын ажлаас тэргүүнд тавихыг үүрэг болгосон байна Ингэснээр АН болон МАН-ын дарга нар зөвшилцөлд хүрч, маргааш өглөө 10.00 цагт УИХ-ын чуулганыг хуралдуулахаар болжээ.
Б.Золбоо