
УИХ болон НИТХ-д олонхи болж чадаагүй тул намын дарга С.Батболд, генсек Ү.Хүрэлсүх нар хариуцлагаа хүлээнэ хэмээн ажлаа өгөх өргөдөлөө өгсөн байгаа. Тэдний оронд томилогдох хүмүүсийн нэрс ч тодорч эхэлсэн билээ. МАН-ын шинэ даргаар УИХ –ын гишүүн Ө.Энхтүвшин томилогдох нь гарцаагүй гэж цөөнгүй эх сурвалж батлан хэлж байна. Тэгвэл ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Бадамжунай нарын нэр яригдаж байна. Ямартаа ч 300 гаруй төлөөлөгчтэй Бага хурал намын дотоод асуудал ярих тул хаалттай болох аж.
Б.Баяр