
УИХ-аас баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд Тавантолгой-Сайншанд-Чойр гэсэн чиглэлт 1100 км, дараа нь Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд 400 гаруй километр төмөр замыг шинээр барихаар болсон. Энэ чиглэлд шинээр барих төмөр замын талаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр болно Хурлын үеэр төмөр замын асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Уулзалт 14.30 цагаас Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд болно.
Ц.Болор