
Группын ерөнхийлөгч Жак Ростаны санаачлагаар ирэх сарын 26-31-ний өдөр Монголд анх удаа ОУ-ын “Олон өдөрт” буухиа тэмцээн зохион байгуулах болсон талаараа мэдээлсэн юм. Тус тэмцээнд багаар оролцож, 30 км бартаат замыг туулснаар ялагчид тодрох юм байна. Тухайлбал, нэг баг гурван гишүүнээс бүрдэх ба дугуйн, морин, явган гэсэн төрлүүдээр өрсөлдөнө. Тэмцээн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зургаан өдрийн турш үргэлжилсээр Сүхбаатарын талбайд өндөрлөх аж. Уг тэмцээнийг БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж, байгальд хор хөнөөлгүй моторт төрөлгүй “Эко тэмцээн” гэж онцолж байлаа юм. Ялсан баг 10000 долларын шагналтай аж
Ц.Болор